7 сарын 2, Пүрэв
COVID-19

ОХУ Олон улсын нислэгээ ирэх сарын 15-наас 15 орон руу үйлдэнэ

Коронавирусийн дэгдэлтийн улмаас улс орнууд агаарын тээврээр зорчих гадаад болон дотоодын нислэгээ зогсоогоод байгаа.  Эдгээр орнуудын нэг болох ОХУ ирэх долдугаар сарын 15-наас олон улсын нислэгээ 15 орон руу үйлдэхээр төлөвлөж байна.

Оросын Холбооны Агаарын Тээврийн Агентлаг Оросоос гадаад руу чиглэсэн нислэгийг ирэх сарын дунд үеэс эхлүүлэхээр болсон талаар ТАСС агентлаг дамжуулжээ. Эхний удаад ийнхүү нэр бүхий 15 улс руу нислэг хийхээр төлөвлөж байгаа бол цаашид ихэнх орон руу агаараар зорчих хөдөлгөөнийг нээх асуудлыг ч мөн давхар судалж байгаа юм. Оросын авиа компаниуд долдугаар сарын 15-наас ямар улсууд руу нислэг хийх боломжтой болох талаар мэдээлэл одоогоор тодорхой бус байна. Дээрх орнуудын жагсаалтыг Оросын Холбооны Агаарын Тээврийн Агентлаг болон Хэрэглэгчийн Эрхийн Хамгаалах байгууллагууд хамтран гаргах юм.

Дашрамд дурдахад, ОХУ-д өдөрт 9000 орчим хүн “ковид-19”-халдвараар өвчилж байна. Тус улсад нийт батлагдсан халдварын тохиолдол 467 мянгыг давжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш