7 сарын 10, Баасан
COVID-19

Япон Улс олон улсын вакцины холбоонд 300 сая ам.доллар хандивлана

“Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авах, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гави” гэх байгууллагад Япон Улс нийт 300 сая ам.долларыг өгөхөөр болоод байна. Тус байгууллагаас шинэ коронавирусийн эсрэг вакцин гарган авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан юм. Энэхүү уриалгаас өмнө Абэгийн Шинзо засгийн газар 100 сая ам.долларыг “Гави” вакцины холбоонд олгохоор аль хэдийн шийдээд байсан бол хандиваа дахин 200 сая.ам доллараар ийнхүү нэмэгдүүлэхээр болжээ.

Өнөөдөр “Гави” олон улсын вакцины холбоо видео хуралдаан зохион байгуулах төдийгүй энэ хуралд Японы ерөнхий сайд оролцох мэдээлэл гарчээ. Япон улс шинэ коронавирусийн эсрэг вакцин гарган авах хөтөлбөрийг дэмжихэд онцгой анхаарал хандуулж байгаа нь ирэх жил зохион байгуулагдахаар болсон олимпын наадмын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний нэгэн хэсэг болж байгааг “Эн Эйч Ки” мэдээлжээ.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Donnell

    2020-06-21

    Hi there, its good post concerning media print, we all be aware of media is a great source of information.

    Feel free to visit my website wikipedia reference

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш