Д.ЗАНДАНБАТ/NEWSWIRE.MN
Д.ЗАНДАНБАТ/NEWSWIRE.MN
11

нийтлэл

93

уншсан

2

сэтгэгдэл

Social мэдээлэл

ХЭЛЭХ ЭРХ: ЧАНАРГҮЙ сургалтад ӨНДӨР төлбөр төлөхгүй

2021-01-15
72

Дэлхийн 92 сая хүнийг хамраад буй коронавируст цар тахлын улмаас манай улс бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт удаа дараа шилжлээ. Үүнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд хичээл, сургалтаа цахимаар зохион байгуулж байгаа. Ингэхдээ, Монгол Улсын их сургууль өөрсдийн хөгжүүлсэн “СиСи”, Шинжлэх ухаан, техникийн их сургууль “LMS” пламтформыг ашиглаж байгаа бол бусад сургуулиуд фэйсбүүк, Google Classroom, Google meet, Microsoft Teams, White board зэрэг платформ хэрэглэж байна.

Image may contain: 1 person, standing

Хамгийн гол нь онлайн хичээлд оюутнуудын 75.0-96.5 хувь нь хамрагдаж байна гэсэн судалгааг их, дээд сургуулийн захиргаанаас гаргажээ. Түүгээр ч зогсохгүй сургуулиуд 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирал дахь цахим сургалтын талаар багш, оюутнуудаасаа судалгаа авч дотоодын үнэлгээ хийж салбарын яамандаа илгээв. Оюутнуудын цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийн судалгааг нэгтгэн үзэхэд,

-Төрийн өмчин сургуулийн оюутнуудын 85 хувь,

-Төрийн бус өмчийн сургуулийн оюутнуудын 78 хувь,

-Гадаадын салбар сургуулийн оюутнуудын 84 хувь буюу дундаж дүнгээр 82 хувь нь “Онлайн хичээлд сэтгэл ханамжтай байна” гэсэн үнэлгээтэй гарсан гэж мэдээлсэн юм. Иймээс сургалтын төлбөрийг оюутнуудаас бүтэн авах нь зүй ёсны хэрэг гэж үзэж буй бололтой.

Гэтэл амьдрал дээр оюутнууд үүний эсрэг байр суурьтай байгаад зогсохгүй чанаргүй боловсролд өндөр төлбөр төлж байгаадаа ихээхэн бухимдаж, дуу хоолойгоо нэгтгэн хүргэж эхэллээ.

Оюутнууд яагаад ЭСЭРГҮҮЦЭХ болов.

  1. Онлайн хичээл ЧАНАРГҮЙ байна.
  2. Цахимаар хичээллэх нь танхимаар хичээллэхээс бага зардалтай. Иймд танхимын зарчимаар бодож бүтэн жилийн төлбөрөө төлөх нь ШУДАРГА БУС.
  3. Засгийн газраас оюутны сургалтын төлбөрийг тодорхой хувь, хэмжээгээр ХӨНГӨЛӨХ, БУЦААН ОЛГОХ нь зүйтэй гэсэн санал дээр нэгдэцгээж байгаа юм.

Энд оюутнуудыг буруутгах боломжгүй юм. Учир нь,

  1. Монгол Улсын боловсролын систем,
  2. Технологийн хөгжил, дэвшил,
  3. Багш нарын онлайн хичээл зах арга барил,
  4. Оюутан бүрд хүрэх интернэтийн сүлжээ гээд хүртээмжийн болон туршлага дутсан олон асуудал илэрсээр байна.

Ийм байхад хэн ч ЧАНАРГҮЙ сургалтанд ӨНДӨР төлбөр төлөхийг хүсэхгүй шүү дээ.

ОЮУТНУУДЫН ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ҮЗЭЛ БОДЛЫГ ХҮРГЭЕ.

III дамжааны оюутан би I дамжааны л мэдлэгтэй байна

Д.Аз Жаргал: -Би СУИС-ийн монументаль уран зургийн ангид сурдаг. Энэ жил гуравдугаар дамжааны оюутан. Хэдий тийм ч нэгдүгээр курсын мэдлэгтэй байна. Бусад оюутнууд ч надтай адилхан бодолтой байгаа гэж найдаж байна. Зайнаас мэргэжлийн чухал хичээлүүдээ сурахад их хэцүү, гэтэл эсэргээрэй хичээлийн дүн нь сайн гэх юм. Би төгсөөд 1 курсын мэдлэгтэй ажиллаж амьдарна гэвэл үнэнтэй нийцэхгүй байх. Жишээ нь, онлайнаар хичээл үзсэн эмч болох гэж байгаа оюутнууд төгсөөд хүн эмчилнэ гээд боддоо.

Онлайн хичээл наалдац муутай байна

Hongorzul Hongoroo: -Сайн байцгаана уу. Би одоо IV курсын оюутан. III, IV курсын дадлага гэж онлайнаар хагас дутуу, юм хийсэн ч биш хийгээгүй ч биш болсон. Албан байгууллага дээр очиж дадлага хийж болохгүй учир онлайнаар мэдээлэл цуглуулж ppt бэлдээд л өнгөрч байна. Гэтэл би дадлагадаа зургаан кредитийн төлбөр төлж байгаа. Онлайнаар орж байгаа бусад хичээлүүд нь наалдац муутай зарим нь ойлгомжгүй, зарим нь алдан онон ордог. Ийм сургалтаар III, IV курсээ дүүргэж байна. Дэндүү харамсалтай хайран байлаа.

Цахим сургалтын чанар хангалттай гэсэнд санал нийлж болно

Oko : -Оюутнууд цахим сургалтын чанар хангалттай гэсэнд санал нийлж болно. Гэхдээ МУИС-ийн хувьд гэхэд зургаан том сургууль /таван салбар сургууль, номын сан/ дээр урсгал зардал, төлбөр тооцоо байхгүй байхад яагаад сургалтын төлбөр хөнгөлөх тал дээр тас гүрийгээд байгаа юм бэ? Багш нар онлайн хичээлд их цаг зарцуулж байна гээд тэдний цалинг нэмээ юу. Одоо ажиллагаагүй байгаа зургаан том байшинд чинь зүгээр МУИС-ийн оюутан гэсэн нэр зүүхийн төлөө төлбөр төлөөд байгаа юм уу. Ер нь цаашдаа сургалтын төлбөрөө бууруулаад цахим хэлбэрт шилжвэл сайн юм биш үү.

Бүтэн төлбөр төлчихөөд дахиад ДАТА-нд мөнгө зарж байна

Image may contain: 1 person

Erdenebat Renchensuren: -Манай улсад интернэт сүлжээ дэндүү дутмаг байна. Ялангуяа энэ цаг үед хөдөө орон нутгийн оюутнуудад хамгийн хэцүү байна. Тэр болгон онлайн хичээлдээ сууж чаддаггүй. Заавал сумын төв орж байж нэг юм 3G, 4G-тэй болно. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөрөө төлсөн байтал дахиад ДАТА гэх зүйлд хамаг мөнгөө урсгаж байна.

Онлайн хичээлийн технологи алга

Image may contain: 1 person, tree, sky, outdoor and nature

Ч.Б.Да Ри: -Онлайн хичээл чанартай, чанаргүй гээд маргаж байна. Эерэг талыг нь харъя. Танхимд сууж сурлаа ч хичээлээ ойлгохгүй, тав тухгүй орчин… үүнээс холдоод тав тухтайгаар гэрээсээ хичээлээ хийж байна. Гэвч…

Тэгвэл яагаад чанаргүй байна гээд байна вэ? Багш нар ягштал сайхан хичээлээ бэлдээд оруулах технологи, апп, вэб байхгүй байна. Энэ бол маш том сул тал. Ядаж энэ бүхнийг шийдээд, анги танхимаа сайхан болгочихоод төлбөрөө нэмдэг, авдаг бол хамаа алга.

Дан ганц онлайн хичээл гэлтгүй жил бүр илүү төлбөр төлөх асуудал гардаг. Энд дан ганц хөл хорионы үеийн асуудал биш шүү дээ.

2 сэтгэгдэл

  1. Avatar

    OK

    2021-01-28

    OYUTNUUDIIN DUU HOOLOIG HURGESEND BAYRLALAA

  2. Avatar

    OK

    2021-01-28

    yam ankhaaraldaa avsan shuu

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш