ХЭРЭГ ЗӨРЧИЛ

13 настай монгол охиныг зодсон солонгос охидод тус бүр зургаан сарын хорих ял оноожээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр БНСУ-д 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон Солонгосын дөрвөн охиныг яллах шүүх хурал боллоо.

Эргэн сануулахад 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байдаг. Тиймээс Гадаад иргэний эрхийг хамгаалах байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан юм.

Үүний үр дүнд БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид зургаан сарын ял оноох шийдвэрийг гаргасан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet