COVID-19

09.20: 11 хүн нас барж, халдварын 2,851 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.09.20/

Сүүлийн 24 цагт халдварын 2,851 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа. Тохиолдлуудын 1,683 нь Улаанбаатар хотод, 1,168 нь орон нутагт батлагдлаа.

Харин 5,211 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 21,532 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,618 нь хүүхэд, 1,337 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 12,627 хүний биеийн байдал хөнгөн,
  • 6,649 хүн нь хүндэвтэр,
  • 1,889 хүн нь хүнд,
  • 367 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,046 болсон бол 2.248.757 хүн вакцины I тунд, 2.121.696 сая хүн вакцины II тунд хамрагдаад байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet