COVID-19

01.14: Халдварын 2,010 тохиолдол батлагдсаны 25 нь зөөвөрлөгдөж, гурван хүн нас барлаа

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.01.14/

Сүүлийн 24 цагт халдварын 2,010 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа. Тохиолдлуудын 25 нь зөөвөрлөгдсөн бол 1,454 нь Улаанбаатар хотод, 531 нь орон нутагт батлагджээ. 5,889 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 867 нь хүүхэд бол 487 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  1. 1,692 хүний биеийн байдал хөнгөн,
  2. 3,450 хүний биеийн байдал хүндэвтэр,
  3. 712 хүний биеийн байдал хүнд,
  4. 35 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,009 болсон бол гэрийн ажиглалтад 22,221 хүн байгаа аж.

Мөн 2,267,546 хүн вакцины I тунд, 2,167,267 хүн вакцины II тунд, 955,120 хүн III тунд хамрагджээ.

No description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet