11 сарын 30, Даваа
ЗАСГИЙН ГАЗАР

Өрхүүдэд сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжсэнгүй

Засгийн газар хуралдаж байна. Хурлаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өрх бүрд бодит дэмжлэг, туслалцаа олгох сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дэмжсэнгүй.

Тодруулбал, Ерөнхийлөгч хүнд нөхцөлд өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэдэг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш