ДЭЛХИЙН МЭДЭЭ

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэд засгийн газраас өршөөл үзүүлжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин их хэмжээний авилгын хэргээр 22 жилийн хорих авсан ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүллээ.

Пак Гын Хэ өдгөө 69 настай бөгөөд түүнийг 2017 онд албан тушаалаас нь огцруулсны дараа эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгасан юм. Тэрээр ардчилсан замаар сонгогдсон ч албан тушаалаасаа хүчээр чөлөөлөгдсөн тус улсын анхны удирдагч болсон.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнө нь түүнийг өршөөлд хамруулах асуудлыг үгүйсгэж байжээ. Мөн “ВВС”-ийн Сөүл дэх сурвалжлагч Лаура Бикерийн мэдээлснээр Мүн нь өндөр албан тушаалын авилгын хэргийг устгана гэсэн амлалтаар засгийн эрхэнд гарсан байна.

Пак Гын Хэ энэ жил мөр, нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн байна. Ерөнхийлөгч Мүн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд Пак Гын Хэг шинэ жилийн тусгай өршөөлд хамрагдагсдын тоонд оруулсан гэж орон нутгийн “Yonhap” агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet