11 сарын 28, Бямба
ЭДИЙН ЗАСАГ

Үнэт металл худалдах хүртэлх хадгалалтын хугацааг НЭГ сар болож сунгалаа

Монголбанк энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийт 20.5 тн үнэт металл худалдан аваад байна.

Мөн аж ахуйн нэгж, иргэн, арилжааны банкууд үнэт металлаа Монголбанкинд худалдах хүртэлх хугацаа (сорьцын шинжилгээний хариу гарах болон бусад шалтгаанаар) ажлын 3 өдөр байсныг улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, харилцагчид хүсэлт тавьж байгаа нөхцөл байдлыг харгалзан дээрх хугацааг НЭГ сар болгон сунгаж, холбогдох журамд өөрчлөлт орууллаа.

Монголбанкны Эрдэнэсийн сан, Үнэт металлын сорьцын хяналтын газар нь хэвийн горимоор ажиллаж байна. Эрдэнэсийн сан нь нийслэлийн Шуурхай штабаас тогтоосон автомашин, нийтийн тээврийн зорчих цагийн хязгаарлалтын хүрээнд буюу ажлын өдрийн 8:00-10:00 цагийн хооронд харилцагчдаас үнэт металл хүлээн авч байна.

Шаардлагатай тохиолдолд харилцагчид дараах утсанд хандан мэдээлэл, лавлагаа авч болох аж.

Монголбанкны Эрдэнэсийн сан -Утас: 329677

Үнэт металлын сорьцын хяналтын газар – Утас: 75778430

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш