12 сарын 4, Баасан
COVID-19

Япон улс бага, дунд, ахлах сургуулиудаа ирэх сарын 2-ноос амраах шийдвэр гаргажээ

Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын эсрэг тэмцэх багийнхантай хийсэн хуралдаанаар уушгины хатгалгаа үүсгэдэг вирусийн тархалт өргөн хүрээг хамрахаас сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ноос хаврын амралт хүртэлх хугацаанд улсын бага, дунд, ахлах сургуулиудыг болон тусгай сургуулиудыг амраах шаардлага тавихаа мэдэгдлээ.

Мөн халдвар өргөн хүрээнд тархахыг зогсоож ард иргэдийн аж амьдрал болон эдийн засагт учирч болзошгүй хор нөлөөг багасгахад шаардлагатай хуулийн төсөл бэлтгэхийг зааварлажээ. Хичээлийн шинэ жилийн нээлт, хаалт хийх тохиолдолд, халдварын эсрэг бүрэн арга хэмжээ авч цомхон явуулахыг уриалсан байна.

“Санкэй” сониноос…

Мэдээллийг орчуулсан О.Наранчимэг (Япон улс)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш