ДЭЛХИЙН МЭДЭЭ

Японд шинэ төрлийн вирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

БНХАУ-д дэгдсэн уушгины хатгалгааны шинэ төрлийн вирусний халдварын анхны тохиолдол Японд илэрчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч Токио хотод хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

“Японд уушгины хатгалгааны шинэ төрлийн вирусний халдвар илэрснийг бид тогтоосон. Халдвар авсан өвчтөн Японы Канагава мужид оршин суудаг Хятадын иргэн бөгөөд тэрбээр Үхань хотод очсоныхоо дараа нэгдүгээр сарын 6-нд Японд ирсэн. Гэхдээ тэрбээр халдварын тархалтын голомт болох далайн гаралтай бүтээгдэхүүний зах дээр очоогүй” гэж тэрбээр хэлжээ.

Түүний хэлснээр, 30 орчим настай эрэгтэйд өвчний шинж тэмдэг Үханьд байх үед нь илэрчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 3-нд тэрбээр халуурсан байна. Японд буцаж ирснийхээ дараа эмчид үзүүлсэн боловч гэрээр эмчилгээ бичиж өгчээ. Өвчтөн нэгдүгээр сарын 10-нд биеийн байдал нь муудсан учир эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэрбээр шинэ вирусний халдвар авсан болох нь  шинжилгээгээр тогтоогдсон байна.

Уг эрэгтэй курс эмчилгээ хийлгэснийхээ дараа нэгдүгээр сарын 15-нд эмнэлгээс гарчээ. Японы Эрүүл мэндийн яам одоо Японд буцаж ирснийхээ дараа тэрбээр ямар хүмүүстэй харьцсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа ажээ. Шинэ төрлийн вирусний халдвар авсан байж магадгүй шинж тэмдэг бусад өвчтөнд одоогийн байдлаар илрээгүй байна гэж яамны төлөөлөгч онцлон хэлжээ.

Уушгины хатгалгааны шинэ төрлийн вирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан мэдээлэл цуглуулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хямралын штабыг Японы Засгийн газрын дэргэд байгуулсан байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас гараа тогтмол угааж, ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг иргэддээ уриалжээ. Мөн БНХАУ-ын Үхань хот руу саяхан зорчсон хүмүүст эрүүл мэндийн байдалдаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Японд шинэ төрлийн вирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet