11 сарын 28, Бямба
Live
COVID-19

ЭМЯ 17.00: Нийслэл дэх нэгдүгээр хавьтлын 909 хүний шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарлаа

ЭМЯ, ХӨСҮТ-өөс өдрийн 11.00, 17.00 цагт мэдээлэл өгч байгаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд, Дорнод аймгийн нэгдсэн лабораторд 68 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд тус тус халдвар илрээгүй. Мөн нийслэл дэх нэгдүгээр хавьтлын 909 хүний шинжилгээг хийж дуусахад коронавирусийн халдвар илрээгүй буюу СӨРӨГ гарлаа” гэж мэдээллээ.

Мөн хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1,394 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Нийслэл болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш