11 сарын 28, Бямба
Live
COVID-19

“Ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ”

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 14-нд 814 шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 428 боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна. Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 50 хүн, хоёрдогч хавьтал 1125 хүнд шинжилгээ хийлээ. Хоёрдогч хавьтлуудаас коронавирус илрээгүй, ойрын хавьтлын давтан шинжилгээгээр хоёр хүнээс коронавирус илэрсэн. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес, тандалт шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Мөн түргэвчилсэн оношлогооны 11 цэгт 909 хүн шинжилгээ өгсөнөөс эхний 750 хүний сорьцоос халдвар илрээгүй. Бусад хүний шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш