11 сарын 28, Бямба
Live
COVID-19

ЭМЯ, ХӨСҮТ: Тээврийн жолоочийн дөрвөн настай хүүгээс коронавирус ирлээ

ЭМЯ, ХӨСҮТ-ээс 17.00 цаг мэдээлэл хийлэээ. Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн халдварын хоёр шинэ тохиолдол батлагдлаа. Энэ сарын 9-нд батлагдсан тээврийн жолоочийн дөрвөн настай хүүд хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Иймд тусгаарлагдсан хүүхдийн хавьтлыг тогтоох ажил эхэллээ. Ингээд тээврийн жолоочоос эхтэй голомтот халдварын тоо долоо боллоо.

Мөн аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээгээр COVID-19 илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 414 боллоо” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш