11 сарын 30, Даваа
Live
COVID-19

ЭМЯ: Сэлэнгэ аймагт дахин ХОЁР тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс өдөр бүрийн 11.00, 17.00 цагт мэдээлэл хийж байгаа билээ.

17.00 цагийн мэдээллээр: ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11.00 цагаас хойш 426 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймгийн 2 иргэнээс коронавирус илэрлээ. Сайн мэдээ гэвэл, ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, ажиглалтад 25 хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүнд, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн бий.

Цаашид 14 хоногийн хөл хориог сунгаж магадгүй байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш