Live
COVID-19

Ц.Билэгсайхан: Салбар дундын эрсдлийн үнэлгээгээр “Омикрон” хувилбар маш өндөр эрсдэлтэй нь тогтоогдсон

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан ” “Коронавируст халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Дотоодод Омикрон хувилбар оношлогдож байгаа тул бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна

Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан.

Харин одоо

  1. Тандалт, сэргийлэлтийн чиглэлийн хариу арга хэмжээнүүд,
  2. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунгийн хамралтын нэмэгдүүлэх,
  3. Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ,
  4. Хилийн тандалт, эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ гэсэн дараалалтай болгон өөрчиллөө.

Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид хилийн тандалт болон тусгаарлан ажиглах байранд тандах үйл ажиллагааг зогсоосон.

Иймд дотоодын халдвар, тэр дундаа эрсдэлд бүлгийн хүн амыг хамгаалах, голомтлон тархаж байгаа кластер халдварыг цааш тархаахгүйгээр барих чиглэл рүү илүү орж байна.

Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа илүү богиносож байна. Мөн халдварлуулах үе, халдвартай байх үе буурч байгаа тул өвдөх эрсдэлтэй бүлгүүдээ шинээр тодорхойлж, сэжигтэй тохиолдол, хавьтлын тодорхойлолт, хөл хорион байх хугацаа, дахин халдвар авах тодорхойлолтуудыг шинэчилж байна.

Бид хоёр хоногийн өмнө салбар хоорондын 27 дахь эрсдэлийн үнэлгээг хийсэн. Үүнд 15 байгууллага оролцсон бөгөөд нийт магадлалын 19, үр дагаврын 20 шалгуураар үнэлсэн.

Ингэхэд магадлалын 18 тийм, үр дагаврын шалгуураас 16-д тийм гэж гарсан. Өөрөөр хэлбэл, маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээний дүн гарсан” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet