newswire

Цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй зөрчил дийлэнх хувийг эзэлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгууллаа. Хяналт, шалгалтад нийт 69 814 айл өрхүүдийг хамруулан, гамшиг, осол, гал түймэр гарч болзошгүй 43 042 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 14 680 зөрчлийг арилгуулсан байна. Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн аж.

Илэрсэн зөрчил, дутагдлын 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдал зөрчигчдсөн, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 11 хувь нь бага насны хүүхдээ гэртээ эзэнгүй орхисноос шалтгаалсан байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet