Live
ЗАСГИЙН ГАЗАР

Х.Нямбаатар: Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ хуулийн үйлчлэл 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд үйлчилнэ.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээрх шалгалт зогсохгүй. Харин эдгээрээс бусад буюу ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдсээр байх болно” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet