11 сарын 28, Бямба
COVID-19

Д.Нямхүү: Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт нийт 1995 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд гурван хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид /40, 46 настай/ болон Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Ингээд батлагдсан нийт тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 хүнийг эмчилж, эдгээсэн. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 298, гэрийн ажиглалтад 9, сувилалд 5 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Одоогийн байдлаар эмчилгээнд байгаа 15 хүний 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр гэж үнэлэгджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш