НИЙГЭМ

Хөгжимчин Б.Чинбат: Шинжилгээний хариу эерэг гарч, төрийн дээд шагналаа гардаж чадахгүй болсондоо төр засаг, түмэн олноосоо хүлцэл өчье

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хөгжимчин, дуучин Б.Чинбатыг өнөөдөр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнаж буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр ийнхүү талархалаа илэрхийлж, бас хүлцэл өчжээ.

Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа.

Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.

Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.

Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр оройны 21.00 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн байна. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна аа.

Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай” гэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet