11 сарын 28, Бямба
НИЙГЭМ

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс биш энэ сарын 20-оос олгоно

Гэрэл зургийг MPA.mn

УОК-ийн шуурхай штабын хурлаас гарсан шийдвэрийн талаар ЗГХМА-ны дарга Ц.Ганзориг танилцуулах үеэр Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож байгаа гэж мэдээлсэн ч энэ ажил 20 хүртэл хойшлогдсон байна.

Тодруулбал, Төрийн сангаас санхүүжилтийн гүйлгээ хийгдээгүй байгаа аж. Хэрвээ гүйлгээ хийгдвэл Монголбанк 5 минутын дотор хүн бүрийн данс руу шилжүүлэх бүрэн боломжтой гэж мэдээллээ.

Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс оруулахаар ХНХЯ ажиллаж байсанч данстай, дансгүйгээр нь зохион байгуулж, олон банкаар дамжиж байгаа учраас энэ сарын 20-нд оруулахаар болсон” гэж мэдэгдлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш