11 сарын 28, Бямба
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

Хүчирхийллийг тэвчдэггүй #ХүнБай хөдөлгөөн ТӨРИЙН ОРДОНД шаардлага хүргүүлэв

Тус хэргээс хойш 11 хоног өнгөрч байна. БИД ШУУРААД ӨНГӨРӨӨГҮЙ ШҮҮ ! Хүчирхийллийн эсрэг ЛОББИ бүлэг УИХ-д байгуулагджээ. Өнөөдрийн тус бүлгийн уулзалт болж бид өөрсдийн шаардлага ойрын хугацаанд болон урт хугацаанд хэрэгжиж боломжтой, өөрчилөх ёстой бодит санал, шаардлагуудыг хүчинтэй 500 гарын үсгийн хамт тус бүлгийн 11 гишүүнд, тэднээс дамжуулж УИХ-д хүргүүллээ. Baljinnyam Amarsanaa гишүүн тус асуудлыг цааш нь бүх гишүүдэд хүргүүлэх эргээд хариу үр дүнг мэдээллэх ажлыг манлайлан оролцохоор боллоо.

Тус шаардлагуудаас танилцуулвал : Шаардлага хүргүүлэх тухай МУ-д хүүхдийн жам ёсны эрхүүд болох амьд явах, халдашгүй байх, эрүүл аюулгүй орчинд өсөх , сурч боловсрох эрхүүд зөрчигдөж байгааг та бид өдөр бүр тоо баримт судалгааны үр дүнгээс харж байна. Дэлхийн олон улс орнууд хүүхэд хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэхэд төр засаг, иргэд олон нийтийн хамтын ажиллагаагаар шийдвэрлэсэн сайн жишээнүүд бий. Монгол улсын хувьд ч мөн төр засгийн зүгээс, иргэд олон нийт хамтаар шийдвэрлэвэл зохих урт болон богино хугацаанд хийх дараах үйл ажиллагааг судалгаа, шинжилгээ, бодлогын түвшинд ул суурьтайгаар эхлүүлэхийг хүсэж байна. Монгол улсад хүчирхийлэлийг таслан зогсоох, нөхөн сэргээх чиглэлээр анхаарч байгаа боловч урьдчилан сэргийлэлтийн түвшинд хангалтгүй байна. Иргэд бид сайн дураар эвлэлдэн олон улс орны туршлага, өөрийн орны нөхцөл байдлыг үндэслэн дараах шийдлүүдийг санал болгож ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Үүнд:

1. Согтууруулах ундаа худалдан авахад тусгай цэгээс авах, иргэний үнэмлэх, авсан тоог хэмжээг бүртгэх тогтолцоо бий болгох

2. Сургуулийн нийгмийн ажилтны тайлан, бүртгэлд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн бүртгэл, мэдээлэл багтаах /шалтгаангүй таслалт, хоцролтыг судлах/

3. Сургуулийн эмч нар эрүүл мэндийн үзлэгийг хийхдээ давхар биед ямар нэгэн зодуур, эрдсэл бүхий шинжүүд байгаа эсэхийг шалгах, сэжигтой тохиолдлыг нягтлах, бүртгэл бий болгох

4. Эмнэлэгт “ахуйн” гэмтлээр ирсэн хүүхдийн хамт амьдардаг, ар гэрийн насанд хүрэгчдийг сэтгэц, зан үйлийн сорилд оруулах, хүүхэд асран хамгаалах эдийн засгийн, зан үйлийн чадамжийг нь үнэлэх

5. Хорооны хэсгийн ахлагч нарыг хүүхдийн эрхийн талаар заавал хамрагдах сургалт, удирдамжаар хангах

6. Хамтарсан багийн ур чадварын үнэлгээ, өнөөгийн байдлын судалгаа мониторинг хийх

7. Эцэг эх байх эрхийг хасах, хязгаарлах гэр бүлийн тухай хуулийн 27, 30-р зүйл заалтад хэрэгжүүлэх алхам, гүйцэтгэх байгууллага, нэгжийг тодорхойлох

8. Дунд сургуулийн хөтөлбөрт дэх хүний эрхийн хичээлийн агуулга, чанар, багтаамжийн үнэлгээ хийж, сайжруулах

9. Дунд сургуульд заагдах гэр бүл, эцэг эх байх, хариуцлагын хичээлүүдэд агуулга, чанар, багтаамжийн үнэлгээ хийж, сайжруулах

10. Жирэмсний хяналтанд орж ирж буй охидыг нөхөртэй нь бүртгэх, эцэг эх байх сургалтанд суулгах, хуулийн заалтуудыг танилцуулах

11. Хөршийн мэдээллийг нууцлах, дуудлага өгснөөр эргээд эрсдэлд ордог байдлаас хамгаалах заалт, хөршийн хяналтын сүлжээ тогтолцоо бүрдүүлэх

12. Их дээд сургуулийн багш, судлаачдын ажлын үнэлгээний Б цагийн тооцоонд хүүхэд хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн асуудлаар зөвлөхөөр ажилласан бол өндөр оноо тооцох системийг журманд нь оруулах

13. Сургууль бүр дээрэлхэхээс урьдчилан дүрэм журам, хариуцлагын тогтолцоо бий болгох

14. Бүх шатны боловсролын сургалтын агуулгад дээрэлхэх, ялгаварлахын эсрэг заах, хөтөлбөр оруулах /хичээлээс гадуурхи байнгын явагдах

ЛАНТУУН ДОХИО ТББ ТЭРГҮҮН

via Ganjavkhlan Chadraabal Ч.ГАНЖАВХЛАН

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш