ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадад ковидын дүрмийг зөрчиж, хууль бус үйлдэл хийсэн этгээдүүдийг олон нийтийн дунд алхуулжээ

Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн Жинши хотын цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн гэх дөрвөн этгээдийг хамгаалалтын хувцас өмсүүлэн, олон нийтийн дунд алхуулжээ. Эдгээр хүмүүсийг ковидоос болж хаалттай байгаа Хятадын хилээр хууль бусаар хүн нэвтрүүлсэн хэрэгт буруутгасан байна.

Арван хоёрдугаар сарын 28-нд болсон тус үйл явдлын зураг, бичлэгт хамгаалалтын хувцас өмсөж, нүүрээ халхалсан дөрвөн эрэгтэйг цагдаа нар хотын бүсээр дагуулан өнгөрч байгааг харуулжээ. Тэдгээр хүмүүс өөрсдийнхөө нэр, гэрэл зургийг харуулсан хуудас барьсан байв. Зарим хүмүүс үйл явдлын өрнөлийг харж байгаа харагдсан.

Төрийн мэдлийн “Guangxi Daily” сонины мэдээлснээр ийм сахилгын арга хэмжээ авсан нь хилтэй холбоотой гэмт хэргүүдийг таслан зогсоож, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг дагаж мөрдөхийг урамшуулах зорилготой гэжээ.

2019 оны сүүлээр Ковид-19-ийг анх илрүүлсэн Хятад улсад нийт 4,849 хүн нас барж, 114,365 тохиолдол бүртгэгдэж, мягмар гарагт 203 шинэ тохиолдол батлагдсан байна.

Хятад улс ковидын эсрэг хатуу стратеги баримталж, дэгдэлтийг зогсоохын тулд олон нийтийг хамарсан шинжилгээ, хөл хориог зохион байгуул даг бөгөөд вакцинжуулалтын хөтөлбөрийг эрчимтэй явуулснаар хүн амын 86 хувь нь бүрэн тундаа хамрагдсан байна.

Энэхүү парадыг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “Weibo” сайтын хэрэглэгчид янз бүрээр дүгнэж, энэ тухай хэштаг трэнд болжээ.

Төрийн өмчит “Beijing News” “Энэ арга хэмжээ нь хуулийн мөн чанарыг дээдлэх ёсыг ноцтой зөрчиж байгаа тул дахин давтахыг зөвшөөрч болохгүй” гэж мэдэгдэв.

Жинши хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчоо болон орон нутгийн засаг захиргаа энэ явдлыг урьдчилан сэргийлэх сахилгын арга хэмжээ тул “зохисгүй зүйл биш” гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.

2007 онд Хятадын эрх баригчид цаазаар авах ял авсан хоригдлуудыг олон нийтийн дунд алхуулахыг хориглосон. Соёлын хувьсгалын үед хэрэгтнийг олон нийтийн дунд алхуулж, доромжлуулах явдал түгээмэл байсан бол одоо маш ховор болсон. Гэсэн хэдий ч 2006 онд 100 орчим биеэ үнэлэгч болон зарим үйлчлүүлэгчдийг шоронгийн шар өнгийн хувцас өмсгөж, гудамжаар алхуулж байжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet