11 сарын 28, Бямба
НИЙГЭМ

ХУВААРЬ: Төрийн албаны шалгалт арваннэгдүгээр сарын 4-өөс эхэлнэ

Гэрэл зургийг MPA.mn

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь өнөөдөр гарсан байна. Ерөнхий шалгалт арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэл болон орон нутагт хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2020 оны нэгдүгээр сар, аравдугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцахыг зөвлөлөө. Жич: Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй.

Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой гэж Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш