11 сарын 28, Бямба
Live
COVID-19

“Говьсүмбэр аймагт халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 455 боллоо”

ЭМЯ-наас өдөр бүрийн 11.00, 17.00 цагт мэдээлэл хийж байна.

……………….

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Манай улсад 455 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөх өдөртөй харьцуулахад 21 тохиолдол нэмэгдсэн. Халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэдийг халдвараас хамгаалж гэртээ байхыг сануулж байна” гэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүнд шинжилгээ хийхээд 21 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол илэрсэн. Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 455 боллоо” гэв. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш