ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд Солонгос зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харвалаа

Хойд Солонгос Зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан болохыг Өмнөд Солонгос дахь Штабын дарга нарын хамтарсан хороо (JCS) баталлаа гэж Ёнхап агентлаг мэдээлэв. Пуужинг яг хааш нь чиглүүлсэн, нисэх хүрээ зэрэг нь тодорхойгүй байгаа ч JCS -ийн мэдээлснээр цэргийнхэн “АНУ-тай нягт хамтран ажиллаж, бүрэн бэлэн байдалд байгаа” гэжээ.

Түүнчлэн Японы эргийн харуул хамгаалалтын газраас тус мэдээллийг баталсан бөгөөд энэ нь баллистик пуужин байх магадлалтай гэж мэдэгдэв. Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга пуужин харвасан явдал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдээд “хэрээс хэтэрсэн” үйлдэл гэж тодорхойлжээ. Өмнөд Солонгос, Япон улсууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Баллистик пуужин харвасан нь Умардын цөмийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой НҮБ-ын тогтоолыг зөрчиж байгаа хэрэг юм.

Түүнчлэн энэ нь Хойд Солонгос энэ долоо хоногт хийсэн хоёр дахь зэвсгийн туршилт болж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Солонгос Японы ихэнх хэсэгт цохилт үзүүлэх чадвартай алсын тусгалтай далавчит пуужинг туршсан бөгөөд шинжээчид уг далавчит пуужинг цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой байж магадгүй гэж үзэж байгаа юм. Дашрамд дурдахад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс далавчит пуужингийн туршилтыг хориглодоггүй байна.

Гэхдээ баллистик пуужин илүү том, илүү хүчирхэг ачаа тээвэрлэх чадвартай бөгөөд илүү хол зайн тусгалтай, хурдан нисэх чадвартай тул илүү аюултайд тооцогддог.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet