НИЙГЭМ

Хаяг, шошгоны зөрчилтэй зургаан тонн хоол амтлагч хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг, шошгоны зөрчилтэй 16 нэр төрлийн зургаан тонн хуурай хоол амтлагчийг нуун дарагдуулж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ. Энэ нь Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2, 2.4 дахь заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн зургаа дахь заалтыг тус тус зөрчсөн үйлдэл юм.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу уг зургаан тонн хоол амтлагчийг устгалд оруулсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet