ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Хашаандаа 58 ширхэг бугын эвэр хадгалж байсан зөрчлийг шалгаж байна

Гэрэл зургийг: Экологийн Цагдаагийн Алба

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийг түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж алах, эвэр түүхий эдийг нь худалдаж авах зөрчил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хайрхандулаан, Бүрд сумдад гарсныг орон нутгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Экологийн цагдаа нар илрүүлэн шалгаж байна.

БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон байдаг.

No photo description available.

Халиун бугыг хууль бусаар агнавал экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээг эр 6.6 сая, эм 7.5 сая төгрөгөөр тогтоосон билээ.

Мөн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсгийн Экологийн асуудал хариуцсан алба хаагч энэ сарын 2-ны өдөр сумын Өвт 5-р багийн иргэн Г өөрийн эзэмшлийн хашаандаа 58 ширхэг бугын эвэр хадгалж байсаныг шалгаж байгаа аж.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet