11 сарын 28, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Фэйсбүүк” компани ирэх оноос Европын орнуудад “Secret Crush” үйлчилгээгээ нэвтрүүлнэ

“Фэйсбүүк” компани нийгмийн сүлжээнд болзох үйлчилгээ нэвтрүүлээд байгаа билээ. Тус компанийн зүгээс мэдэгдэж буйгаар, “Секрет Краш” (Secret Crush)  нэмэлт өргөтгөл нь хэрэглэгчдэд өөрийг нь сонирхож, болзох хүсэлтэй байгаа хүмүүсийг мэдээлэх үүрэгтэй юм байна. Мөн хэрэглэгч өөрийнхөө харилцаа тогтоохыг хүсэж байгаа хүмүүсээ нууц жагсаалтдаа оруулж болно.

Энэхүү өргөтгөл нь хэрэглэгчид тохирох хүнийг санал болгох, хэрэглэгчийн нууц жагсаалтад орсон хүн өөрийг нь сонирхож буй тохиолдолд мэдээлэхээр програмчлагджээ. Гэхдээ уг үйлчилгээг 18-аас дээш насны фэйсбүүк болон инстаграмм ашигладаг хүмүүс л хэрэглэх боломжтой аж. Уг үйлчилгээг өнгөрсөн жил Колумб, Тайланд, Аргентин, Мексикт туршиж үзжээ. Фэйсбүүкийн зүгээс болзооны нэмэлт өргөтгөлд бүртгүүлсэн хүмүүст зориулан аюулгүй байдлын удирдамж бэлтгэснээс гадна аюулгүй байдлыг нь хангахад ихээхэн анхаардаг байна.

Эх сурвалж: https://www.todayonline.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш