ДЭЛХИЙН МЭДЭЭ

Франц улс Исламын улс бүлэглэлийн удирдагчийг хөнөөсөн гэж мэдэгдлээ

Францын цэргийн хүчин Их Сахарт Исламын улс бүлэглэлийн удирдагч Аднан Абу Валид аль-Сахравиг хөнөөсөн болохыг Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.

Францын ерөнхийлөгч лхагва гарагийн орой хэлэхдээ “Сахел дахь террорист бүлэглэлтэй тэмцэх ажилд бид бас нэгэн том амжилт оллоо” гээд ажиллагаа болсон байршлыг хэлээгүй байна.

Сахрави нь Баруун Африкийн Сахел муж дахь Исламын улс бүлэглэлийн удирдагч байсан бөгөөд түүний бүлэглэл 2017 онд Нигерт болсон халдлагад АНУ-ын цэргүүд рүү дайрсан гэж ерөнхийлөгчийн албанаас мэдээлэв. Мөн 2020 оны наймдугаар сард Сахрави Францын зургаан буяны ажилтан болон тэдэнд үйлчилж байсан Нигер жолоочийг алах тушаал өгсөн гэжээ.

Долдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон исламист дайчдын эсрэг тэмцдэг бүрэлдэхүүнээ шинэчлээд, цэргийн хүчээ хоёр дахин бууруулна гэж мэдэгдэж байсан. Учир нь Францын үйл ажиллагаа, ялангуяа Малид болж буй улс төрийн үймээн самуун тодорхой бус байсан тул засгийн газар сэтгэл дундуур байв.

Макрон твиттер хуудсандаа “Сахел, Сервал, Барханегийн ажиллагаануудад Францын төлөө амиа алдсан бүх баатрууд, тэдний гэр бүлүүд, шархадсан бүх хүмүүсийн тухай энэ үдэш бодож, дурсаж байна. Тэдний золиос дэмий хоосон зүйл биш юм. Африк, Европ, Америк түншүүдтэйгээ хамтарч энэ тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж жиргэжээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet