11 сарын 28, Бямба
COVID-19

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 14 настай хүүхдээс коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1,189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-ний Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 14 настай, эрэгтэй хүүхэд, аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч /46, 50 настай ОХУ-ын иргэд/, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн найман хүний/2-38 насны дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүн/ сорьцод коронавирус илэрлээ. Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа. Үүний найм нь Монгол Улсын иргэн бол гурав нь ОХУ-ын иргэн байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш