НИЙГЭМ

ФОТО: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Гэрэл зургийг
MPA.mn

Сүхбаатарын талбайд сүндэрлүүлсэн шинэ жилийн сүлд модны гэрлийг асаах үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 15-нд буюу өнөөдөр 18.00 цагт боллоо.

Энэ жилийн сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлого асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүлээр шалгарсан У.Мижиддорж “Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Дэлхийн том хотуудын адил Улаанбаатар хот шинэ жилийнхээ сүлд модыг засаж, өнөөдөр гэрлээ ёслол төгөлдөр асаалаа. Энэ үйл явдалд хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ оролцсон нь их дурсамжтай, сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Өнөөдөр гэрлээ асаасан энэхүү гацуур нь 22 метр өндөр бөгөөд анх 2008 онд зассан юм. Түүнээс хойш 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байдаг. 

Гэрэл зургийг И.Номин/MPA.mn

2 сэтгэгдэл

  1. Алтангэрэл

    2021-12-15

    Ямар гоё юм бэ шинэ оноор айл бүрийн хойморт аз жаргал бялхаж байгаасай

  2. Аагий

    2021-12-15

    Ямар гоё юм бэ шинэ оноор айл бүрийн хойморт аз жаргал бялхаж байгаасай

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet