11 сарын 28, Бямба
НИЙГЭМ

ФОТО ТОЙМ: 11.16

Монгол бахархлын өдрөөр “Монголын нууц товчоон: Иж судалгаа” номын нээлтийг цахимаар хийв.

  1. Коронавирусийн халдварын сайн дурын шинжилгээ өгөх цэг 11 байсныг 18 болгон нэмлээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 16. Ковид-19 шилжилгээний төвд сайн дураараа шилжилгээ өгөхөөр хүмүүс оочирлож байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.mn

2. ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрмжийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өглөө.

3. Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, зарим өрхөд хүнсний тусламж олгохоор боллоо.

4. УОК-ын шуурхай штаб мэдээлэл хийв. Энэ үеэр Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг “Уул уурхай, бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс нийслэл рүү орж, гарах боломжгүй. Бүх аймагт хөдөлгөөн хаасан тул ямар нэг урсгал байхгүй” гэж мэдэгдэв.

2020 оны арваннэгдүгээр сарын 16. УОК-оос мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

5. УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр нийслэлийн зургаан дүүргийн 19 байршилд нөөцийн махыг худалдан, борлууллаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 16. Нөөцийн махны худалдааг гаргалаа. Бөмбөгөр худалдааны төв. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/МРА

6. Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу УОК-ын шуурхай штабаас “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг өөр байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулав.

7. УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар аймгийн Засаг дарга нартай цахим шуурхай хурал хийв.

8. ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийж, “17.00 цагийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнгүй” гэж мэдээллэв.

9. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан Хүнсний удирдлагын шуурхай штаб өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөлтэй видео хурал хийлээ. Хурлаар хүнсний нөөц, хангамж болон хот хоорондын хүнсний тээвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцов.

10. Монгол бахархлын өдрөөр “Монголын нууц товчоон: Иж судалгаа” номын нээлтийг цахимаар хийв.

11. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн амны хаалт оёж, бусдадаа бэлэглэх уриалга гаргалаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш