ӨВ СОЁЛ

ФОТО: “Монгол төрийн СОЁМБО” тусгай үзэсгэлэнг дэлгэв

Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үндэсний музей нь Монгол Улсын түүх, соёлын өвүүдийг хойч үедээ сурталчлах, танин мэдүүлэх, уламжлуулах чиг үүргийн дагуу, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран өнө эртнээс уламжлагдсан төрийн их бэлгэдэл “Соёмбо” хэмээх үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй,

  • 1,000 бурханы тамга,
  • Өндөр Гэгээний шүтээн зураг,
  • Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг,
  • Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном,
  • Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг,
  • Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс,
  • Хүслийг хангагч Норов эрдэнэ,
  • Жавзандамба хутагтын ёслолын хүрэм,
  • Богдод өргөсөн “Сүх”,
  • Монгол Улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэр, эд өлөг багтсан байна.

Үзэсгэлэн энэ сарын 10-30 хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарах юм.

ФОТО:

Гэрэл зургийг Д.Эрдэнэцэцэг/MPA.mn
Гэрэл зургийг Д.Эрдэнэцэцэг/MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet