ӨВ СОЁЛ

ФОТО: Казах үндэстний өв соёл, зан заншилыг сурталчлан таниулах “Соёлын танхим” нийслэл хотод байгуулагдлаа

Гэрэл зургийг
MPA.mn

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн санаачлагаар Казах үндэстний өв соёл, зан заншилыг сурталчлан таниулах төв анх удаа нийслэл хотод байгуулагдаж байна. Энэхүү төв нь Казах түмний зан заншил, ахуйн соёл, уламжлалт ёсыг сурталчлан таниулах, унаган ёс жаягаар нь хадгалах үйлсэд хэв нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.

Тус төвийн үүд хаалга нь хүн болгонд нээлттэй бөгөөд Казах хэл ба соёл хосолсон сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр явуулахаар төлөвлөөд байна. Танхимдаа 20 гаруй суралцагч нэгэн зэрэг суралцах боломжоор хангагдсан.

Мөн хэл, соёл, урлагийн чиглэлээр хурал, уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулах 200-250 хүний багтаамжтай урлагийн заал нутгийн иргэдэд нээлттэй.

Гэрэл зургийг Д.Занданбат/MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet