12 сарын 4, Баасан
НИЙГЭМ

УРАГ САДАН гэх халхавчин дор угжирч архагшсан БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ яах вэ

12, 15-хан настай энэ охидод өнгөрсөн гурван жил тамаас ч аймшигтай байсан нь мэдээж. Харгалзах хүнгүй, хашхирч орилох гэвч хүчгүй, нас бие гүйцсэн гурван эрийн араншин… бодохоос ч зүрхшээмээр.  

Бэлгийн хүчирхийлэл бүү хэл хүний мөн чанарыг таних яагаа ч үгүй өсвөр насны охид хүчиндэх гэмт хэргийн золиос болсоор байгааг байнга шахуу сонсох болов, бид. Атгахан чихэр, алим жимсхэнд хууртдаг балчир охидыг араатнаас дор сэтгэхүйтэй, арчаагүй цөөврүүд араа шүдээрээ сийчих нь ихэссээр байгааг яавал бид зогсоож чадах вэ. Хүүхэд бүрийг хамгаалах нь бүү хэл хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, үгүйг нь ч ялган салгаж, хянаж чаддаггүй манай төрийн хүчгүй тогтолцоо энэ хэвээрээ хэр удаан үргэлжилэх ёстой вэ.

Манай улсын нийт хүн амын 30.95 хувь буюу 1,002,052 нь 0-15 насны хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн хэчнээн нь өнөөдөр хүчиндэх гэмт хэргийн золиос болж байгааг мэдэхгүйдээ бачуурмаар. Энэ чиглэл дэх нэгдсэн нэг тоо барим ч үнэндээ алга. Хүчирхэг төр, хүнээ гэсэн сэтгэлтэй хуультай байсан бол асуудал арай өөр байж бас болно.

Энэ өдрүүдэд 12 болон 15 настай охидыг хойт өвөө, хойт аав, түүний ах 2-3 жилийн турш хүчиндэж, бэлгийн дур хүслээ хангаж байсан аймшигт хэрэг олон нийтэд ил боллоо. Дэндүү жигшүүртэй мэдээ… Хэрэг нэгэнт илэрч, хянан шалгаж байна. Хүчирхийлэгчдэд ямар ял шийтгэл оноох бол?

Өр өвтгөсөн энэ хэрэг Хэнтий аймгийн Норовлин суманд үйлдэгджээ. 12-хон настай охиныг хойт өвөө нь хоёр жилийн турш хүчирхийлээд зогсохгүй эгчийнх нь хамтаар хойт аав Б, түүний төрсөн ах Б нар айлган сүрдүүлж хүчирхийлдэг байсан байна. Охидын ээж амьдрахын эрхэнд айлын мал маллахаар тусдаа амьдардаг байж. Тус хэргийн талаарх мэдээлэл хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд ирсэнээр асуудал хууль хяналтын байгууллагад шилжлээ (охидыг Хэнтий аймгийн түр хамгаалах байранд авчираад байгаа).

12, 15-хан настай энэ охидод өнгөрсөн гурван жил тамаас ч аймшигтай байсан нь мэдээж. Харгалзах хүнгүй, хашхирч орилох гэвч хүчгүй, НАС БИЕ ГҮЙЦСЭН ГУРВАН ЭРИЙН АРАНШИН… бодохоос ч зүрхшээмээр.  

2019 оны тавдугаар сард Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс нэгэн судалгааг танилцуулсан юм. Тэд 2012-2016 онд үйлдэгдсэн, 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Судалгааны дүгнэлтэд “Бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд өсөж байна” гэж бичигдэв. Энэ л айдас…

Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь нь эмэгтэй, 3.9 хувь эрэгтэй байж. Харин хүчирхийлэл үйлдэгчдийг насаар нь ангилбал 58.4 хувь буюу дийлэнх нь 19-35 насныхан. Тэд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байсан байна.

Хамгийн эмзэглэмээр нь, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс хийсэн судалгаанаас харахад ХОХИРОГЧДЫН ДУНДАЖ НАС 11 БАЙСАН НЬ ЗҮРХ ЗҮСНЭ. Мөн хүчирхийлэл гол төлөв дулааны улиралд буюу сурагчдын амралтын үеэр үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувь нь таньдаг хүнийхээ хүчинд авсан гэж мэдүүлсэн байх юм. Энэ мэтчилэн ураг садан гэх халхавчин дор үйлдэгдэж, угжирч архагшиж байгаа бэлгийн хүчирхийллийг бид яавал зогсоож чадах вэ. Дээдэс нь төрийнхөө ордонд попорч, дорд ард нь цахим сүлжээндээ шаагилдаад зогсоохгүй нь мэдээж. Магадгүй Ерөнхийлөгчийн санаачилсан бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх санал хүчирхийлэгчдэд өгөх ёстой зүй ёсны шагнал ч байж мэдэх юм. Хэн байг гэх вэ… 

Ямартай ч бидэнд доривтой шийдэл хэрэгтэй байна. Энхрий үрс минь “эрэмдэг”-үүдийн гарт няц даруулахаас өмнө энэ асуудалд гарц олох хэрэгтэй байна аа.

…………………………………………………………………………………………….. 

ТАНЫ ЭРГЭН ТОЙРОНД ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГВЭЛ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БИЙГ АНЗААРВАЛ 108 ДУГААРЫН УТСАНД ЗААВАЛ ХАНДААРАЙ.

34 сэтгэгдэл

  1. Avatar

    Turuu

    2020-03-14

    TSAAZAL UUR YAHIIN…

    • Avatar

      Gerlee

      2020-03-19

      Tsaaziin yliig sergee. Iim hvn hognuudadiig hedii boltol dawraah we

      • Avatar

        zochin

        2020-03-19

        tsaaziin yalaa sergee ugui bol iimerhuu yumnudig hongolod ogoh heregtei uldsen nasa eriin tamtag amitan hunii eleg doog bolj ongoruuleg.balair yumnuud.

        • Avatar

          цогтгэрэл

          2020-03-22

          хѳнгѳлѳх хэрэгтэй муусайн араатнуудыг. малаас дор амьтад, адуу хүртэл ѳѳрийн үр тѳлѳѳ гишгэдэггүй шүүдээ

      • Avatar

        Эх хүн

        2020-03-21

        Ерөнхийлөгчөө цаазын ялаа сэргээхийг
        Шаардаж бн

    • Avatar

      Otgoo

      2020-03-19

      Tsaazaar avmaar bnaa esvel mal shig hungulii

    • Avatar

      зочин

      2020-03-21

      юМалаас дор сэтгэхуйтэй ийм хумуусийг нийтэд таниулж хатуу шийтгэл оногдуулах хэрэгтэй

      • Avatar

        Эрдэнэчулуун

        2020-03-23

        Ядаж бага насны хүүхдийг хүчирхийлэгчдэд цаазын ялтай болгохгүй бол нялх хүүхдүүд маань насан туршдаа бие сэтгэлээрээ шархтай амьдрахнээ цаазын ялыг сэргээгээчээ

  2. Avatar

    Duk

    2020-03-14

    Tsaaziin yliig sergee. HUN BISH YUMNUUDUD HUNLEG HANDAAD YMAR HEREG BAINA?

    • Avatar

      Лханаа Бат амгалан

      2020-03-16

      Яргалж ал

      • Avatar

        Гүлмерей

        2020-03-16

        Энэ хэрэгт аймгийн дарга Ганбямба шууд хамаарна яагаад цагдаагийн байгууллага аймгийн нийгмийн ажилтнуудыг ажиллаж чадахгүй бн яагаад судалгаа гаргаж ард түмний аюулгүй н тухай ажиллаж чадахгүй бн хэдэн байшин барьж ард түмэн ий амьдрал болоо юу

        • Avatar

          erka

          2020-03-18

          shuud tsaa

          buzaruud be

          b

        • Avatar

          Zochin

          2020-03-20

          Tsaazin yaltai bol mun aimag sumin darga niigmiin ajiltnuudad n hariutslaga huleelege

      • Avatar

        Kkkk

        2020-03-17

        Eh ni archagui sul doroi amitan bn

    • Avatar

      Zochin

      2020-03-18

      Eruul bus ymnuudiig tsaazlah heregtei.niigmiin ajiltnuud ger bul ohidtoi ajillahgui b.a shu.

    • Avatar

      Тамир

      2020-03-18

      Шууд цааз өгөөч дээ аав ах дүү 3 донтонгууд юм бишүү яаа даг бузар бэ салтаанд нь чулуу зүүж бгаад цаазалж өөр хэлэх үг олдохгүй бна

  3. Avatar

    otgoo

    2020-03-15

    tsaazin ylig serge iim muuhai ymnuudad zohih shitgelig ni hvleelgeech eronhilogchoo iim ymnudig enrengvi uls gej orshoogood hohirch bga hvmvvs hvvhdvvdni hohirsoor baihuu

    • Avatar

      tsaaziin tavtsan

      2020-03-17

      tamlaj al

      • Avatar

        Иргэн

        2020-03-18

        Хүүхдүүдэд хэцгий хандсан, зүй бус харьцсан хүмүүсийг онцгойлон үзэж хатуугийн хатуу хрга хэмжээ аваачээ. Хүүхдэд ингэж харьцаж байгаа юм нийгэмд ямар хандлагатай баыдйх вэ. Ийм орчинд өссөн хүүхэд ямар хүн болох вэ хэрцгий л хүн болно. Уншихаас сэтгэл өвдсөн уншиж болохгүй зүйл гараад байх хүүхэд хэрцгийгээр зоддог, хүчинддэг аймшиг. Манай улс энэрэнгүй тайван улс шүүдээ анхаараачээ. Хүүхдүүдээ хамгаалаач.

    • Avatar

      Ээж

      2020-03-18

      Хүүхэд ХАМГААЛАХ чиглэлээр ажил хийж байна гээд төрөөс цал н авч байгаа хүмүүс дээрээс нь доор хүртлэх хүмүүст хариуцлага тооц тэд юу хийж орон тоо бөглөж татвар төлөгчдийн мөнгийг зүгээр цаг бүртгүүлж идээд байгаа юм хүүхэдүүд хамгаалж чаддаггүй юм бол энэ байгууллага албыг татан буулга!!!

    • Avatar

      ээж

      2020-03-22

      цаазлахын оронд эд эрхтэнийг нь гадаад оронд зараад мѳнгийг нь хохирогчид ѳгѳх хэрэгтэй. Малаас дор юмнуудыг махалж зарах хэрэгтэй.
      хохирогчийг тэр мѳнгѳѳр нь эрүүл болгож онгон хальсыг нѳхѳх хагалгаанд оруулж сэтгэл санааг нь эдгээх нь зѳв

  4. Avatar

    Хүн

    2020-03-15

    Салтаандаа байгаа улаан махаа захирч чадахгүй малаас дор мунаг туссан хүн дүрстэй мангасуудыг засаж хөнгөлж энэ мэтийн бузар үйлдлийг таслан зогсоохын тулд улс орон даяар нэр ус,хаягтай нь зарлаж засаж хөнгөлөх ажиллагааг харуулах хэрэгтэй.

    • Avatar

      Жамуух

      2020-03-18

      Новшнуудыг агтлаад бүх насаар нь хорь азрагануудын дунд бүх үйл лайг нь эдлүүл үххээс нь өмнө бууд

  5. Avatar

    зочин

    2020-03-15

    цаазлах л хэрэгтэй өөр ямар ч ял хэрэггүй ерөнхийлөгч цаазын ялыг сэргээ

  6. Avatar

    Зочин

    2020-03-16

    Элбэгдоржийн гай шүү дээ Өөрөө цааз сонсохоос айгаад цаазын ялыг хүчингүй болгосны харгай

  7. Avatar

    зочин

    2020-03-16

    1 . хуулиа чангатгах 2. дахин амьдрал зохиохгуй байх 3. хойд аав ахтай нь хамт байлгахгуй байх4. охинтойгоо ойр дотно байнгын харилцаа холбоотой байх5. охиндоо хэн нэгэн хурч болохгуй гэдгийг ойлгуулах

    • Avatar

      Zochin

      2020-03-17

      Vnxeer aimar yumaa tsaaziin yaliig sergeex xeregtei

  8. Avatar

    zochin

    2020-03-17

    etseg eh bolj bgaa humuus ur huuhdiihe umnu hariutslaga huleedeg bh heregtei bnaa!!!!!! tegeed ter adguusnaas dor avirlaad bgaa humuust hatuu tsaazin yal ugmuur bna!!!!!!!!!!!

  9. Avatar

    Зочин

    2020-03-20

    Шууд өчиггүй цаазал. Юуг нь удаагаад байгаан.юуг нь шүүх гээд байгаан. Цаазал цаазал цаазал. Бузар хар яргачингууд яаж чадаж байнаа. Цааз өөр ял хэрэггүй

    • Avatar

      эх хүн

      2020-03-22

      цаазласанаас махлаад зараад мѳнгийг нь хохирогчид ѳгүүл зѳв

    • Avatar

      эх хүн

      2020-03-22

      эд эрхтэнийг нь бүгдийг гадагш зарж мѳнгийг нь хохирогчийг хохиролгүй болгоход зориулсан нь дээр

  10. Avatar

    Ccc

    2020-03-22

    Iim sugnuudiig tsaazal. Tsaazgui baix n awilgachid, ex ornoo xudaldagsdad xeregtei uchraas xuuli sanaachlagchid xodloxgui bn.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш