11 сарын 28, Бямба
Live
COVID-19

УОК-ын шуурхай штаб: Маргаашнаас ААН-ийн ажилтны 10-15 хувь нь ажиллана

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Маргаашнаас үйлдвэр, шаардлагатай аж ахуйн нэгжийн нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллаж, хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэх шийдвэрийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэжээ. Энэ асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулах аж.

Мөн нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-10.00, орой 17.00-19.00 цагт явуулах аж. Бусад үед явган зорчигч болон бусад авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсооно гэлээ.

Хатуу хөт хорионд шилжүүлснээр өдөрт 16-17 мянган авто машин явна гэж тооцоолсон боловч өнөөдрийн байдлаар өдөрт 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа нь хөл хориог сулруулж байна гэж үзэж буй аж.

Иргэд гэрийнхээ ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өнөөдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгалаа. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж ойрын болон дам хавьтлыг тогтоож эхэлсэн байна.  Шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй шийдвэр хэвээр байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш