Live
COVID-19

УОК: БНСУ руу хийх тусгай үүргийн нислэгийн тоог аль болох нэмж байгаа

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БНСУ руу хийх тусгай үүргийн нислэгийн тоог аль болох нэмэхээр ярилцаж байгаа. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр Токио хот руу үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн оронд Сөүл хот руу нислэг үйлдэхээр болсон гэсэн юм.

Түүнчлэн холимог гэр бүлийн төлөөлөлтэй өдөр бүр уулзаж, асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдэхээр ажиллаж байна гэлээ. Мөн 240 гаруй иргэн Монголоос Япон Улс руу зорчих хүсэлтэй байгаа асуудлыг тус улсын Элчин сайдын яамтай ярилцаж байна гэв.

Цаашлаад АНУ, Австрали руу нислэг хийж, тэнд байгаа иргэдээ түлхүү авчирна гэж мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet