ХЭРЭГ ЗӨРЧИЛ

УЕПГ: 118 хэргийг хянаж танилцан, 24 хэргийг шүүхэд шилжүүллээ

Гэрэл зургийг
MPA.mn

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянаж танилцан, 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хааж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэн, 31 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлэгдээгүй бусад хэргүүдийг шуурхай шалгуулж дуусгахад анхаарч ажиллаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet