НИЙГЭМ

Тэтгэвэр, тэтгэмж болон хүүхдийн мөнгөний нэгдүгээр сарын олголтын хуваарь

Гэрэл зургийг
MPA.mn

2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарсан байна.

Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох юм. Харин хүүхдийн мөнгө болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 20-ноос өгөх хуваарьтай байна. 

Дашрамд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet