COVID-19

Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тээшийг УОК-ийн зөвшөөрлөөр олгоно

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ ирэх сарын 2-4-ний өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргаад байна.

Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн ачааг авч, ариутгаж 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгох аж. Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн тус онгоцоор ирэх карго ачаанд байгаа дипломат ачаа болон эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цаг тусгаарласны дараа УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөр олгох гэнэ. Бусад ачааг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ес хоног тусгаарласны дараа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулж олгох болно гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet