УЛС ТӨР

ТАНИЛЦ: Шатахуун татан авах асуудлаар ОХУ-тай хэлэлцээр хийж буй бүрэлдэхүүн

Гэрэл зургийг
MPA.mn

Шатахуун татан авахтай холбоотой асуудлаар ОХУ-тай хэлэлцээр хийх төр, хувийн хэвшлийн төлөөлөл өчигдөр буюу есдүгээр сарын 22-нд Москва хотыг зорьсон. Тэд өнөөдөр “Роснефт” компанитай уулзаж, энэ сард 10 мянга, ирэх аравдугаар сард 45 мянган тонн АИ-92 шатахуун татан авах хэлэлцээнд хүрээд байгаа.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр уг хэлэлцээрт манай талаас дараах албан тушаалтан, хувийн хэшлийн төлөөлөл оролцож байгаа юм байна.

Үүнд:

  • УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр
  • АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт
  • Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран
  • Монголын нефть хийн Үндэсний ассоциацын тэргүүн, “Магнай трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир
  • “Петровис Ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Содбилэг
  • “Содмонгол групп” ХХК-ийн Тээвэр, ложистик хариуцсан захирал Н.Ангар
  • “Тэс петролиум” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Майдар
  • “НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат
  • “НИК” ХХЗ-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн
  • “Лекс ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Индра
  • “Роснефть Монголия” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганбаатар
  • “Роснефть Монголия” ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet