Live
COVID-19

С.Энхболд: Энэ сарын 9-нд дотоодод “Омикрон” хувилбарын ТАВАН тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ сарын 9-нд буюу өнөөдөр дотоодод “Омикрон” хувилбарын ТАВАН тохиолдол илэрлээ” гэж албан ёсоор мэдэгдлээ.

Мөн “Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо өдөрт 1,000-аас дээш бүртгэгдэж, Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол тоологдож байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймагт өдөрт 50-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харууллаа.

Сүүлийн нэг сарын хугацаанд хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэн, тэмдэглэлт баяр өргөн хүрээнд хийгдсэн нь халдварын тоо нэмэгдэх нэг шалтгаан боллоо.

“Омикрон” хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын тохиолдол илэрсэн нь манай улсад дөрөвдүгээр давлагаа эхэлж байгааг харуулж байна. Эрдэмтэд дөрөвдүгээр давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан.

Иргэд та бүхэн айж, сандрах хэрэггүй. “Омикрон” хувилбар “Дельта” хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet