11 сарын 30, Даваа
СОЁЛ УРЛАГ

СОЁЛЫН ЦАГ: Ж.Россини “Севилийн үсчин” дуурь бүтсэн түүх

Соёл яамнаас уриалж буй “Цахим орчинд соёл түгээе, Би хариуцлагатай иргэн” аянд нэгдэн Цахим соёлоор дархлаагаа дэмжье.

Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россини “Севилийн үсчин” дуурийг дэлхийд анх 1816 онд “Аржентина” театрт тогложээ. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байгаа юм. Тэгвэл манай театрын тайзнаа анх 1979 онд тоглож байсан юм. Уг бүтээл ДБЭТ-ын тайзнаа анх тоглогдсоноосоо хойш өнөөг хүртэл тасралтгүй тоглогдохдоо хоёр удаа сэргээн тоглогдож, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилжээ.

Тэгвэл 2017 онд ДБЭТ-ын тайзнаа Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилтаар Ж.Россини “Севилийн үсчин” дуурь хэрхэн бүтсэн түүхийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Эрхэм та бүхэн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хүндэтгэн биелүүлж, гэр бүл, эх орноо хайрлан хамгаалаарай.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш