COVID-19

САРА ГИЛБЕРТ: Ковид-19-ийн хоруу чанар яваандаа багасаж энгийн ханиад шиг шинж чанартай болно

Ковид-19 нь эцэстээ өргөн тархаж, ханиад томуу үүсгэдэг бусад коронавирусийн төрлүүдтэй адил болно гэж дэлхийн тэргүүлэх эрдэмтэн Сара Гилберт хэлэв.

Оксфордын эрдэмтэн, АстраЗенека Ковид-19 вакциныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн профессор Даме Сара Гилберт Английн Анагаах Ухааны Нийгэмлэгийн вебинарт өчигдөр үг хэлэхдээ “Вирус амархан тархах тусам хоруу чанар нь буурдаг болохыг бид харж байна. Sars-CoV-2-ийн илүү хортой хувилбар бий болно гэж эмээх шалтгаан байхгүй. Вирус нь цаг хугацааны явцад суларч, эцэстээ бусад ханиадтай адил болно” гэжээ.

Мөн тэрээр “Ковидын вирус нь вакцинаас зайлсхийх хэмжээнд мутацилагдах боломжгүй, хэрэв мутацилагдсан тохиолдолд вирусийн титэмт уураг маш ихээр өөрчлөгдсөн байх болно. Энэ үед хүний эсэд нэвтрэх боломжгүйд хүрэх бөгөөд титэмт вирус дархлаа сулруулах ч халдварт вирусийн шинж чанараа алдсан байх болно. Бид хүнд халдварладаг ​​дөрвөн төрлийн коронавирустай зохицож амьдардаг бөгөөд тэдэнд тийм ч их анхаарал хандуулаад байдаггүй. Эцэст нь Sars-CoV-2 нь тэдний нэг болох болно. Тэнд хүрэхэд хэр хугацаа шаардагдах, энэ хооронд үүнийг зохицуулахын тулд бид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг л асуулт байна. Тэрээр засгийн газар болон бусад судалгаа санхүүжүүлдэг эх үүсвэрээс хөрөнгө оруулалт дутмаг байсаар байгаа нь тахлын эсрэг бэлэн байдлын ач холбогдлын талаар сургамж аваагүйг харуулж байгаа. Түүнчлэн ирээдүйн тахал өвчинд бэлтгэхийн тулд одооноос ажиллаж эхлэх шаардлагатай гэж анхааруулж хэлэхдээ бага хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр урт хугацаанд хэдэн тэрбумыг хэмнэх боломжтой” гэлээ.

Түүнчлэн Оксфордын Женнер хүрээлэн ба Нуффилдийн клиникийн анагаах ухааны тэнхимийн вакцин судлалын профессор хэлэхдээ “Бид ирээдүйн тахлын эсрэг төлөвлөлтөө эхлэх хэрэгтэй. Бид дэгдэлтийг илрүүлсэн даруйд хариу арга хэмжээ авах чадвартай байх ёстой. Нутгийн иргэдийг вакцинжуулж, дэгдэлтийг барьж, цаашлаад зогсоох чадвар бидэнд хэрэгтэй. Вакциныг хоёр шатны туршилтанд оруулж, яаралтай ашиглах нөөц бүрдүүлэхэд 100 сая фунт стерлингээс бага зардал шаардагдана, энэ нь тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад зарцуулсан хэдэн тэрбум тэрбум доллартай харьцуулшгүй. Тиймээс бэлтгэлтэй байх нь бидний мөнгийг хэмнэх болно” гэсэн байна.

Эх сурвалж: Evening Standard

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet