11 сарын 28, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Польш агаарын бохирдлыг дроноор хянаж эхэлжээ

Польш Улсын өмнөд хэсэгт байрладаг Краков хот нь 760 мянган хүн амтай, тус улсын хоёр дахь том хот гэгдэхээс гадна  Малополск буюу Польшийн жижиг нийслэл гэдэг. Тус хот хөндийд байрладаг  нь агаар дахь бохирдол агаарын дээд давхаргад хүртэл хуримтлагдах нөхцлийг бүрдүүлдэг байна. Краков хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр бол үйлдвэрүүд.  Краков хот нь агаарын чанарын хяналтын 20 станцтайгаас нэг нь явуулын станц ажээ.  Харин тус улс саяхнаас агаарын бохирдлын  түвшинг хянах өөр нэгэн төхөөрөмж зохион бүтээсэн нь агаарын чанарыг хэмжигч нисдэг дрон юм. Энэхүү нисдэг төхөөрөмжийг зохион бүтээгчид агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөнд томоохон түлхэц болохуйц бүтээл болсон  гэж үзэж байна. Тус дрон нь өндөр мэдрэгчтэйгээс гадна, 34 удаа оптик дурангаар томруулж харах чадалтай камераар тоноглогджээ.

Эх сурвалж: https://www.thefirstnews.com/article/drones-take-to-the-skies-in-frontline-battle-against-air-pollution-2730

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш