НИЙГЭМ

“Петровис” групп МЭДЭГДЭЛ гаргав

Гэрэл зургийг
MPA.mn

Шатахууны хомсдолтой холбогдуулан “Петровис” группээс мэдэгдэл гаргалаа.

Тэд “2021 оны наймдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд шатахуун нийлүүлэгч ОХУ-ын талаас үйлдвэрийн урсгал засвар хийж, засвар нь удааширсантай холбоотой захиалсан шатахууныг төлөвлөсөн ёсоор нийлүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрээс шатахуун худалдан авалтын захиалгынхаа талаас бага хувийг хилээр оруулж ирээд байгаа юм.

Тиймээс бид бүхэн одоо байгаа шатахууны цөөн нөөцөө үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй Онцгой байдлын ерөнхий газар, түүний салбар нэгжүүд, Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжүүд, Эмнэлэг, эмнэлгийн түргэн тусламж, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүч, Тагнуул, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Харилцаа холбоо, Шуудангийн үйлчилгээний байгууллагууд болон Петровис Группийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч байгууллагуудад урт хугацааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тодорхой хязгаарлалттайгаар үйлчилнэ.

Ямар нэгэн байдлаар шатахууны үнэ өсгөх, зохимол хомсдол үүсгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet