COVID-19

ОХУ-аас ирэх иргэдийг маргааш Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүд хотод суугаа Ерөнхий консулын газар Буриадын Шуурхай штаб /Буриадын яамдын төлөөлөл оролцсон/-тай видео хурал хийж, хоёр улсын хилээр монгол иргэд, оюутан, сурагчдыг хэрхэн нэвтрүүлэх, тээвэрлэх, халдвар аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар ярилцав.

Буриадын боловсролын яам манай оюутан, сурагчдыг тээвэрлэх, аян замын хуурай хүнс, усаар хангахаар болж, бусад хотоос ирэх монгол иргэдийг зөвхөн улсын хил нээх хоёр өдөр саадгүй нэвтрүүлэх, сэжигтэй тохиолдол гарвал тусгаарлахаар болов. Эрхүүгээс Наушигт ирсэн иргэдийг Хиагт боомт хүртэл тээвэрлэх асуудлыг ЕКГ-н саналын дагуу шийджээ. Бусад иргэд өөрсдөө хувийн болон Улаан–Үүдийн авто вокзал дээрээс шугамын автобусаар зорчихоор тохиролцсон байна.

Мөн УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байр, тээврийн хэрэгслийн нөөц боломжоос хамаааран ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг Алтанбулаг боомтоор энэ сарын 14-ний өдрийн 08:00-21:00 цаг, 15-ны өдөр 08:00-21:00 цагийн хооронд хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet