11 сарын 30, Даваа
COVID-19

Орон нутгаас ирсэн эмч, мэргэжилтнүүдийг яаралтай шинжилгээнд хамруулж, буцаана

Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөдөө, орон нутгаас ирсэн эмч, мэргэжилтнүүдийг яаралтай шинжилгээнд хамруулж, орон нутаг руу буцаан, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжийг бүрдүүлэхээр боллоо. Орон нутгаас төрөлжсөн мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцагч болон мэргэжлийн зэргийн шалгалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааралд : Орон нутгаас Төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагч болон мэргэжлийн зэргийн шалгалтад хамрагдаж Улаанбаатар хотод хөл хорионд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэрсийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн тул энэ сарын 21-ний өдөрт багтан оршин суугаа дүүргийн PCR шинжилгээ авах хамгийн ойр цэгт очиж шинжилгээнд ЯАРАЛТАЙ хамрагдана уу.

Шинжилгээ өгөхдөө орон нутгаас сургалтад суралцаж байгаа, мэргэжлийн зэргийн шалгалтад хамрагдсан болон бусад шалтгааныг хэлж бүртгүүлэхийг анхааруулж байна. Шинжилгээний хариуг 119.mn хаягаар хандаж хэвлэж авна уу. Шинжилгээнд хамрагдаж сөрөг гарсан тохиолдолд орон нутаг явах эрх үүснэ.PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 18 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

  1. Баянгол дүүрэг – Эмүжин төв
  2. Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
  3. Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
  4. Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
  5. Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
  6. Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
  7. Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
  8. Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  9. Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
  10. Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  11. Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  12. Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  13. Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  14. Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
  15. Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
  16. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
  17. Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
  18. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ – 98142485, 99077976

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш