НИЙГЭМ

Нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно

Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байна. Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна.

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна.

Тухайлбал, Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект арваннэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэнэ.

гадаа гэх мэтийн зураг байж болно
дотор болон ус гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: БШУЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet